Жүдо ДАШТ: Э.Ариунболд эхний тойрогт цэвэр яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

Фото: Монголын гэрэл зургийн сурвалжилгын баг

Өнөөдөр Узбекистанд жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээр эхэлсэн бөгөөд эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, эмэгтэй 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар зодоглож байна.
 


Манай Э.Ариунболд Чехийн Давид Пулкрабектай эхний тойрогт барилдлаа. Цуврал тэмцээний 2 хүрэл медальт түүнтэй манай бөх өмнө нь таарч байгаагүй.
 

Барилдаан эхлээд удаагүй байхад тун эвгүй боолгосон ч оноо алдсангүй.
 

Давид сэжиж эргэх гэж оролдоод дээрээ манай бөхийг алдсанаар вазари алдлаа. Барилдаан дуусах гэж байхад Э.Ариунболд мушгиж дараад дахин вазари авснаар ИППОН ялалт байгууллаа.
 

Одоо тэрээр 2021 оны Мастерс тэмцээний хүрэл, Их Дуулга тэмцэээний гурван хүрэл медальтай, Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Голландын Торнике Чкадуатай барилдана.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top