Фото: МССХ-ны сурвалжилгын баг
Өнөөдөр Узбекистанд жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээр эхэлсэн бөгөөд эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, эмэгтэй 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар зодоглож байна.
ДАШТ-д анх удаагаа зодоглож байгаа манай залуу тамирчин Б.Баасанхүү АНУ-ын залуу бөх Жованна Прадотой таарсан. Барилдаан эхлээд л 15 секундэд гялалзтал жийж, вазари авсан.
Цаашдаа барьц буруу, боолт буруу гэж хоёр торгуулсан ч оноо алдалгүй дараагийн шатанд шалгарлаа. Одоо түүнийг зургаа дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа Сербийн Милица Николич хүлээж байна. Европын АШТ-ий хүрэл медальт, Их Дуулга тэмцээний 10, Гран При тэмцээний 9 медальт Милицатай Б.Баасанхүү өмнө нь таарч байгаагүй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )