Фото: МССХ-ны сурвалжилгын баг
Өнөөдөр Узбекистанд жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээр эхэлсэн бөгөөд эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, эмэгтэй 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар зодоглож байна.
Э.Сумъяабазар эхний тойрогт Египетийн 19 настай залуу Youssry Samy-тэй барилдаж, вазаригаар яллаа. Дараагийн тойрогт тивийн аваргын 4 хүрэл, Африкийн нээлттэй тэмцээний гурван хүрэл медальтай, Мароккогийн Younes Saddiki-г үүрч, оноо аван ялснаар дараагийн тойрогт шалгарлаа.
Дараагийн өрсөлдөгч нь дэлхийн чансааг тэргүүлэгч Тайванийн бөх олимпын мөнгөн медальт, Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ий гурван медальт Янг Юнг Вей байлаа. Вей өмнөх тойрогт Их Британийн бөхийг даралтаар цэвэр ялсан. Манай бөх түүнтэй энэ жил Нурсултан, Улаанбаатарт хоёр удаа таарч барилдан, хоёуланд нь унаж байжээ.
Барилдаан мөн адил өрнөж, Янг хөмөрч оноо аваад, дамжуулан даралтад оруулснаар хоёр дараалан цэвэр яллаа.
Сэтгэгдэл ( 2 )
Өө зайлуул даа,ямар зорилготой явдаг юм бол доо
Готын дарга муу байна аа, ерселдегчийнхее биетэй биш цолтой барилдаад будаа