Фото: МССХ-ны сурвалжилгын баг
Өнөөдөр Узбекистанд жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээр эхэлсэн бөгөөд эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, эмэгтэй 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар зодоглож байна.
Манай Э.Ариунболд Чехийн Давид Пулкрабектай эхний тойрогт барилдаж, ИППОН ялалт байгууллаа.
Дараа нь 2021 оны Мастерс тэмцээний хүрэл, Их Дуулга тэмцээний гурван хүрэл медальтай, Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Голландын Торнике Чкадуатай барилдлаа. Голландын гүрж жүдоч дүрэм зөрсөн тул манай бөх шөвгийн наймд шалгарлаа. Өрсөлдөгч нь Италийн Ангело Пантано.
Сэтгэгдэл ( 0 )