Фото: МССХ-ны сурвалжилгын баг
Өнөөдөр Узбекистанд жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээр эхэлсэн бөгөөд эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, эмэгтэй 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар зодоглож байна.
ДАШТ-д анх удаа зодоглож байгаа залуу тамирчин Б.Баасанхүү эхлээд АНУ-ын залуу бөх Жованна Прадотой таарч, оноогоогоор ялсан.
Дараа нь Европын АШТ-ий хүрэл медальт, Их Дуулга тэмцээний 10, Гран При тэмцээний 9 медальт Сербийн Милицатай барилдлаа. Хашир бөхтэй эн тэнцүү барилдаж байсан Б.Баасанхүү барилдаан дуусахаас нэг минутын өмнө алдаа гарган, даралтад орсноор цэвэр ялагдлаа.
Ийнхүү 48 кг-д зодоглосон манай хоёр охин хоёулаа ялагдлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Наранцэцэг ээ миний дүү боль,ямар ч зорилгогүй дэвжээн дээр гарах гэж бас байдаг л юм байна, хм
Баасанхуу боломжоороо сайн узсэн харин тэр хагас минут ч тэсэлгуй ерселдегчийнхее эхний оролдлогод тэнгэр хардаг Наранцэцэг мэтийн жуулчидыг яах гэж ДАШТ-д явуулдаг нь сонин юм шуу