Фото: МССХ-ны сурвалжилгын баг
Өнөөдөр Узбекистанд жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээр эхэлсэн бөгөөд эрэгтэй 60 кг-д барилдсан Э.Ариунболд алтан медалийн төлөө шалгарсан.
Э.Ариунболд Чехийн Давид Пулкрабектай эхний тойрогт барилдаж, ИППОН ялалт байгууллаа.
Дараа нь 2021 оны Мастерс тэмцээний хүрэл, Их Дуулга тэмцээний гурван хүрэл медальтай, Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Голландын Торнике Чкадуатай барилдлаа. Голландын гүрж жүдоч дүрэм зөрсөн тул манай бөх шөвгийн наймд шалгарлаа.
Шилдэг наймд Италийн Ангело Пантанотой өрсөлдөж, нэмэлт цагт вазари авч тун чухал ялалт байгууллаа.
Хагас шигшээд Узбекистаны Баратовтой барилдаж, ялснаар дэлхийн анхны медалиа хүртэх нь тодорхой болсон.
Дэлхийн аварга хэмээх эрхэм цолын төлөө манай бөх Токио олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Японы Наохиса Такатотой барилдлаа. Барилдаан удсангүй. Хашир аварга хоёр этэж, голлож дайраад л ялчихлаа.
Такато ийнхүү дэлхийд 4 дэхээ түрүүлж байгаа юм. Манай Э.Ариунболд анх удаа ДАШТ-д зодоглож, мөнгөн медаль хүртэн, Монголын багийн медалийн салхийг хагаллаа.
Сэтгэгдэл ( 4 )
Сэтгэл зүйгээр аль эрт ялагдчихдаг юмаа. Цаадах нь гуншингаас өөр илүү юм үгүй л харагдах юм...
Япон гэх сургаар л явчихлаа даа хөөрхий, ер нь манайхны сэтгэл зүй муу л даа, гайгүй хүнтэй таарвал чаддаг юм аа ч хийж чадахаа болиод, сэтгэл зүйгээр шууд л явчихдаг
Алтын төлөө дэвжээнд гарч ирэхдээ л ялагдсан байлаа.Гэхдээ мөнгөн медаль хүртсэнд баяр хүргьэ.
Сэтгэл зуй 0, биетэй биш цолтой нь барилдаад л ялагдлаа доо