МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг
Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Энэ жилийн ДАШТ-д Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчдын баг ажиллаж байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, аваргууд тодорлоо.
Манай улсаас эрэгтэй 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэй 52 кг-д Б.Хорлоодой нар ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад зодоглолоо.
Эрэгтэй 66 кг-д Ё.Басхүү хоёрдугаар тойрогтоо Бахрейны Рамазан Коджаковыг иппон ялсан.
Дараагийн тойрогт Италийн Элиос Манзид ялагдсан. Манзи Японы Абэд ялагдсанаар манай бөх тэмцээнээ өндөрлүүллээ.
Г.Хэрлэн эхний тойрогтоо Францын Валиде Хяартай барилдаж, өрсөлдөгчийнхөө гарыг хөшсөн тул хансокүмакэ ялагдал хүлээв.
Сэтгэгдэл ( 2 )
halzan nuhur ymar aimar shoron tharaitai huuten turtei nuhur be aj amdral zugeer uu haiten durhtei muu energetei bdag gesen halzan
Басхүү сулхан байна аа,харин Хэрлэн дасгалжуулагчийн эгнээнд шилжихээр болжээ.Нийтдээ манайхан нэг л үлбэгэр харагдаад байх юм.