МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг
Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, аваргууд тодорлоо. Манай улсаас эрэгтэй 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэй 52 кг-д Б.Хорлоодой нар өрсөлдсөн.
Эмэгтэй 52 кг-д Б.Хорлоодой эхний барилдаандаа Унгарын Река Паппыг нэмэлт цагт цэвэр ялсан.
Дараа нь Португалын Жоана Диогог цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан.
Харин хэсгийн аваргын төлөө Косовогийн Дистриа Красникид ялагдлаа.
Польшийн Александра Калетатай дагах барилдаан хийж, яллаа.
Хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн медальт Францын Бушартай барилдаж, вазаригаар ялагдлаа.
Эхний хоёр өдрийн барилдааны дараа:
Сэтгэгдэл ( 3 )
Ёстой сайн байлаа. Красникийг ялчихсан бол. Гэхдээ тэр өдөрийн тэнгэр тийм байгаа биздээ. Сайн байлаа..
Хорлоодойд баяр хүргэе. Маш хүнд оноолтоос 5-ршагналт байранд орлоо. Манай Уранцэцэг, Сумьяа 2 нэг хэсэг шуугиулж байлаа. Тийм охидыг ойрын үед гаргамаар л байна. Манай эдийн засаг, сургалтын систем, байр сав, нөхцөл, аж амьрал зэрэг олон зүйлээс шалтгаалж байгаа шүү. Ийм нөхцөлд тамирчдаа сайн дэмжээрэй. Япон шиг бүр багаас нь жудогийн сонгодог стилээр нь сургаж бэлтгэхгүй бол, монгол барилдааны арга чадвар, нөөц нь шавхагдаж байна шүү. бАГШ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ. Наранцэцэг, Хэрлэн маш муу, Аруинболд, Хорлоодой маш сайн барилдлаа_
Боломжоороо л узсэн, яалт ч угуй дутуу байна аа, манай жудо дэлхийн тувшингээс их л хоцорч явна даа, азаар л ганц нэг медаль авч магадгуй