Жүдо ДАШТ: Эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-д хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 08

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаанууд болно.

Манай улсаас эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэй 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо нар ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад зодоглох юм.

Эрэгтэй 73 кг

"А"

Хамгийн хүнд хэсэг. Хамгийн сүүлийн дэлхийн аварга, Гүржийн Лаша Шавдатуашвили, Европын АШТ-ий мөнгөн медальт Италийн Жованни Эспозито, Японы дэлхийн аварга Соичи Хашимото, франц залуу Жон-Бенжамин Габа, нутгийн бөх Муроджон Юлдошев нар энд багтжээ.

"В"

Энэ хэсгийг Израилын Тохар Бутбуль тэргүүлсэн. Түүнтэй Азербайжаны Рустам Оружев, Бразилын Даниэль Карньин нар өрсөлдөнө.

"С"

Олимпын хүрэл медальт манай Ц.Цогтбаатар тэргүүлэн барилдана. Тэрээр эхлээд Израилын Левин Идо, Саудын Арабын Хаман Сулейман нарын ялсантай барилдана. Ялахад өнгөрсөн жилийн идэрчүүдийн дэлхийн аварга Румыний Адриан Шулькатай таарах магадлал өндөр. Энэ хэсгийн доод талаас хэсгийн аваргын төлөө Панамерикийн аварга, Канадын Артур Маргелидон гарч ирэх болов уу?

"D"

Европын аварга Хидаят Гейдаров манлайлан барилдаж, түүнтэй испани залуу Сальвадор Касес Рока, узбек Шахрам Ахадов, молдав бөх Виктор Стерпу, Италийн Мануэль Ломбардо нар өрсөлдөнө.

Эмэгтэй 57 кг

"А"

Канадын Жессика Климкейт цолоо хамгаалахын төлөө барилдана. Түүний хэсэгт Бельгийн Либеер, Хорватын Тополовец сугалаагаар орсон.

"В"

Энэ хэсгийн толгой хоёр бөхөөр Гүржийн Этери Липартелиани, Японы Харүка Фүнакүбо нарыг нэрлэнэ. Манй бөх М.Ичинхорлоо эхний тойрогт Бразилын 24 настай залуу бөх Жессика Лиматай таарсан. Лима энэ жилийн Анталья Их Дуулгын хүрэл медальт, Панамерик, далайн орнуудын тэмцээний аварга бөх юм. Түүнийг ялахад Панамерикийн нээлттэй тэмцээний аварга, Доминиканы Ана Росатай барилдах юм. Хоёр бөх 2019 онд Парисын Их Дуулгад нэг удаа тааран барилдаж, М.Ичинхорлоо ялж байжээ.

"С"

Израилын Тимна Нельсон Леви тэргүүлж байгаа. Манай Л.Энхрийлэн Мавритиус, Олон улсын холбооны нэр дээр барилдаж байгаа хоёр бөхийн ялсантай барилдана. Ерөнхийдөө хэсгийн финалд шалгарахын тулд тэр 2019 оны дэлхийн аварга Канадын япон бөх Криста Дегүчитэй тулгарах болно.

"D"

Олимпын хүрэл медальт, Францын Сара-Леони Сизик, Бразилын Рафаэла Сильва, Украины Дарья Белодед нар энд өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol news (197.211.63.62) 2022 оны 10 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Top