Дуброва: Белодед барилдаанаа өөрчлөх шаардлагатай

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 09

Узбекистанд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаан өчигдөр явагдсан. Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Украины тамирчин Дарья Белодед долоодугаар байрт шалгарсан амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн. Токио олимпын дараа 48 кг-аас шууд 57-д шилжсэн Дарья шинэ жиндээ амжилт тун тааруухан байгаа. Узбекистанд тэрээр хэсгийн аваргын төлөө Бразилын Силвад, дагах барилдаанд манай Л.Энхрийлэнд ялагдсан билээ.

Украины шигшээ багийн дасгалжуулагч Дуброва түүний барилдааны талаар сэтгүүлчдэд ярилаа.

Тэрээр “Юуны өмнө Белодедэд ур чадвар дутлаа. Гэхдээ Сильватай барилдахын өмнө тэр Францын Сизиктэй цаг сунгаж, маш хэцүү барилдаан хийснийг хэлэх хэрэгтэй. Хамаг хүчээ шавхсан тул сэргэж чадаагүй. Хоёр барилдааны хооронд цаг маш бага байлаа. Рафаэла Силва маш сайн бэлтгэж, барилдааныг хянаж чадсан бол Даша чадсангүй. Нэмж хэлэхэд Дарьяд энэ жинд барилдах туршлага дутаж байна. Мэдэхгүй өрсөлдөгч олон байгаа. Мөн барилдааны тактик, хэв маягаа өөрчлөх цаг болжээ. 48 кг-ын жин 57-гоос огт өөр. Ерөнхийд нь аваад үзвэл тэр дажгүй барилдсан. Медальд ч ойрхон байсан” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.161.76) 2022 оны 10 сарын 09

Chaaval l goyo

0  |  0
tom tom bvltereed l (59.153.113.109) 2022 оны 10 сарын 09

hudalaa hoorood bgaa ukrain ohin l doo. jaahan odoo uhaan suun bizdee..neg ih tom tom bvltersen ohin l doo..

0  |  0
Top