Олимпын аварга Гейбл Стивсон зүрхний хагалгаанд оржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 09

Токио олимпын чөлөөт бөхийн 125 кг-ын жингийн аварга, Америкийн Гейбл Стивсон мэргэжлийн бөхөд шилжсэн билээ.

Стивсон өнгөрсөн есдүгээр сард зүрхний хагалгаанд ороод WWE холбооныхоо бэлтгэлд эргэн орсон байна. Шинжилгээгээр түүний зүрх согогтой, маш ховор тохиолддог өвчинтэй болох нь тогтоогдсон гэнэ.

Одоо олимпын аварга бүрэн эдгэрсэн, Орландод мэргэжлийн бөхийн тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарсан ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top