Жүдо ДАШТ: 4 дэх өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг-ын жингийн барилдаанууд болж, өнгөрлөө. Энэ хоёр жинд барилдсан манай Б.Эрдэнэбаяр, Б.Ганхайч нар медальд хүрээгүй ч манай шигшээ багийн дүнгээр хоёрт бичигдсэн хэвээр байна.

Эрэгтэй 81 кг

1. Тато Григалашвили (Гүрж)

2. Маттиас Кассье (Бельги)

3. Шамиль Борчашвили (Австри)

3. Нагасэ Таканори (Япон)

Эмэгтэй 63 кг

1. Хорикава Мэгүми (Япон)

2. Катерин Бошемен-Пинар (Канад)

3. Тимо Барбара (Португал)

3. Декетер Манон (Франц)

Багийн дүнгээр Наран орныхон 5 алт, 3 мөнгө, 1 хүрэлтэй тэргүүлж, Монголын баг бүх өнгийн медальтай удаалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top