Жүдо ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг хоёрын өрсөлдөгчид хэн бэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг-ын тамирчид өрсөлдөж, аваргаа тодруулна.

Эрэгтэй 90 кг-д Г.Алтанбагана эхний тойрогт Египетийн Али Хаземтай таарчээ. Хазем бол 28 настай, энэ жилийн Африкийн АШТ-ий хүрэл медальт. 2019 оны Африкийн наадмын аварга. Хоёр бөх 2019 оны Парисын Их Дуулгад 1/16-д таарч, Г.Алтанбагана ялж байлаа.

Египет бөхийг ялахад манай бөхийг Киргизийн Анарбек Ишенбаев хүлээж байна. 2021 оны Азийн залуучуудын аварга, 20 настай залуу бөх. Дараа нь энэ жилийн Европын аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Гүржийн Лука Майсурадзетэй барилдах магадлал өндөр. Энэ хэсгийн аваргын төлөө энэ хоёрын ялсантай Унгарын жүдоч, Токио олимпын хүрэл медальт, мөнгө, хүрэл медальт Кристиан Тот өрсөлдөх болов уу. 2021 оны ДАШТ-ий медалийн төлөө барилдаанд Г.Алтанбаганыг ялж байсан өрсөлдөгч.

Эмэгтэй 70 кг-д Ц.Энхчимэг эхний барилдаандаа Японы бөхтэй барилдах шинжтэй. Саки Нийзоэ эхлээд Венесуэлийн бөхтэй таарсан. 2018 оны Азийн наадмын аварга, 2018 оны Мастерс тэмцээний аварга тэрээр 2019 оны Хөххотын Гран Прид Ц.Энхчимэгийг ялж байлаа. Гэхдээ япон бөхчүүдээс сүрдэх хэрэг байхгүй гэдгийг энэ ДАШТ харуулж байгаа.

Япон бөхийг ялахад Францын жүдоч, 2019 оны дэлхийн аварга, энэ жилийн Европын аварга Мари-Ив Гайетай барилдах бололтой. Анхнаасаа хатуу ширүүн өрсөлдөгчидтэй тааран барилдах юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.199) 2022 оны 10 сарын 10

Ийм шалны алчуурууд явмааргүй л байгаа юм.

0  |  0
Зочин(202.126.90.81) 2022 оны 10 сарын 10

Өнөөдрийн 2 найдваргүй ээ

0  |  0
Top