Жүдо ДАШТ: Г.Алтанбагана эхний тойрогт торгуулиар яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг-ын тамирчид өрсөлдөж, аваргаа тодруулна.

Эрэгтэй 90 кг-д Г.Алтанбагана эхний тойрогт Египетийн Али Хаземтай таарчээ. Хазем бол 28 настай, энэ жилийн Африкийн АШТ-ий хүрэл медальт. 2019 оны Африкийн наадмын аварга. Хоёр бөх 2019 оны Парисын Их Дуулгад 1/16-д таарч, Г.Алтанбагана ялж байлаа.

Хоёр бөх нэлээд зууралдсан барилдааны эцэст нэмэлт цагт орсон. Али хоёр торгуультай байлаа. Нэмэлт цагт ч египет бөх олигтой ажиллахгүй байсаар дахин торгуулж, манай бөх торгуулиар дараагийн шатанд шалгарлаа.

Одоо Г.Алтанбагана Киргизийн Анарбек Ишенбаевтай барилдана. Анарбек бол 2021 оны Азийн залуучуудын аварга, 20 настай залуу бөх.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.148) 2022 оны 10 сарын 10

Энэ явахгуй ээ, африк тулдаа л нэг юм ялсан боллоо ш дээ

0  |  0
Top