МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг
Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг-ын тамирчид өрсөлдөж, аваргаа тодруулна.
Эрэгтэй 90 кг-д Г.Алтанбагана эхний тойрогт Египетийн Али Хаземийг торгуулиар ялсан.
Дараа нь Киргизийн Анарбек Ишенбаевийг оноогоор давсан.
Ингээд энэ жилийн Европын аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Гүржийн Лука Майсурадзетэй таарлаа. Хэн ялсан нь хэсгийн аваргын төлөө гарч, медалийн төлөө өрсөлдөх тун хариуцлагатай энэ барилдаанд манай бөх хориотой мэх хийсэн “хэргээр” ялагдал хүлээлээ. Г.Алтанбагана зүүн тонгорохдоо толгой дээрээ тулж мэх хийсэн гэж шүүгч үзэн, тун харамсалтай ялагдлаа.
Сэтгэгдэл ( 3 )
Дүрмээ мэддэггүй бол яаж ч ялах юм билээ дээ.Уг нь өнөөдөр бол хуучнаасаа эрс өөр, зоримог шийдэмгий барилдсан юмсан
5 дахь ДАШТ нь гэж байгаа, ямар ч ахиц алга даа, байдаг л нэг шалны алчуур хэвээрээ, ийм улсыг хеегеед ч болтугай зодог тайлуулмаар юм, дараагийн уедээ шавар хаахыг болиулах хэрэгтэй ш дээ
Энэ Алтанбаганыг лав л хэдэн дэлхийн аврага, Олимдод барилдахыг нь харлаа, ялагдахын гайхамшигыг олон янзаар л үзүүлдэг нөхөр дөө