Сонгомол барилдаан: Дэлхийн Цомын сугалаа боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Сонгомол барилдааны Дэлхийн Цомын тэмцээн ирэх 11 дүгээр сарын 5-6-нд Азербайжаны Бакуд болно. Тус тэмцээнд есдүгээр сард Сербид явагдсан сонгомол барилдааны ДАШТ-ий шилдэг таван баг болон Дэлхийн шигшээ баг оролцох юм.

А хэсэгт “Белград-2022” тэмцээний №1, №4, №5 багууд, В хэсэгт Белград-2022” тэмцээний №2, №3 болон Дэлхийн шигшээ баг хуваарилагдлаа. Дэлхийн шигшээг шилдэг таван багт багтаагүй орнуудын тамирчдаас ДБНХ сонгох юм.

А хэсэг – Турк, Иран, Киргиз.

B хэсэг – Азербайжан, Серби, Дэлхийн шигшээ баг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top