ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеевтэй Оросын Спорт бөхийн холбооноос гэрээгээ сунгахгүй гэсэн мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Тэрээр 2001 оноос шигшээ багийг удирдаж байгаа юм.
Энэ талаар Тедеев сэтгүүлчдэд “Миний гэрээг сунгахгүй гэсэн яриа гарсныг ихэд гайхан хүлээж авлаа. Намайг хасах ямар ч үндэслэл байхгүй. Энэ оны эхээр Спорт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл миний ажлыг сайн гэж дүгнэсэн. Спортын яамны шалгалтын зөвлөл ч гэсэн тийм дүгнэлт гаргасан байгаа. Бүгд мэдэж байгаа. Манай шигшээ багийн сүүлийн үеийн амжилт хэнд ч эргэлзээ төрүүлэхгүй. Олимп, ДАШТ, Европын аваргын тэмцээнүүдийг аваад үз. Одоо ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ баг дэлхийд хамгийн хүчирхэг нь” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )