Олимпын хошой аварга Абдулрашид Садулаев нэг жилийн дараа бөхийн дэвжээндээ эргэн ирэхээр боллоо. Тэрээр И.Поддубный мэргэжлийн лигийн хоёр дахь тэмцээнд оролцох юм.
Өрсөлдөгч нь Беларусын бөх Александр Гуштын бөгөөд тэмцээн энэ сарын 14-нд Москвад явагдана.
Абдулрашид Садулаев хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 3-нд Москвад ОХУ-ын шигшээ, Дэлхийн шигшээ багийн халз тулаанд гарч, Хойд Македоны Магомедгажи Нуровыг 5:1 ялж байв. Хоёр бөхийн барилдааны харьцаа 7:0, мэдээж Садулаев долоо ялсан. Дагестан танк 2014 оноос хойш барилдахдаа 2017 оны ДАШТ-ий финалд л ялагдсан.
Мэргэжлийн лигийн зохион байгуулагчид Артур Найфонов - Хасан Яздани, Гажимурад Рашидов - Рахман Амузадхали гэсэн хоёр супер тулаан хийхээр төлөвлөж байсан ч иранчууд хоригт орохоос эмээгээд татгалзсан байна. Уг нь ялсан бөх 1 сая рубль, ялагдсан нь 500 мянган рублийн шагналтай байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Иранууд далдаганах дүргүй заншилтай ард түмэн байна,тэдний зөв.
Бөхийн лиг гэж юу байх вэ дээ, бөх багийн спорт биш ш дээ