ФОТО: Гал түймэр унтраах тактикийн дадлага, сургалт

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын сургалтыг энэ сарын 4-нөөс эхлэн зохион байгуулж байна.

 

 

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсаас нийлүүлэгдсэн үйлдвэрийн гал түймэр унтраах автомашинуудыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис трейдинг” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага, сургалтыг зохион байгууллаа.

 

 

Сургалт, дадлагад БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүн, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан болон БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гал түймэртэй тэмцэх газрын 2 сургагч багш, Петровис трейдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Гэрэлт нар болон НОБГ, Петровис трейдинг ХХК-ийн алба хаагчид хамрагдсан юм.

Сургалт, дадлага энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top