Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэй -78 кг-ын жингийн барилдаанууд болж байна.
Эрэгтэй 100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн эхний барилдаанаа 2020 оны Европын аварга, Абу Даби, Парис Их Дуулгын аварга Изриалын жүдоч Петер Пальчиктэй хийлээ.
Манай бөх хашир аваргаас огт эмээлгүй, тун сайн барилдаж, ИППОН цэвэр яллаа.
Дараагийн тойрогт Канадын жүдоч, залуучуудын дэлхийн аварга, 2021 оны Панамерикийн аварга Кайл Рейестэй таарсан. Барилдаан эхлээд 22 секунд өнгөрч байхад канад бөх мордоод цэвэр яллаа.
Сэтгэгдэл ( 3 )
Муу байна оо, ер ийм муу улсыг жуулчины шугамаар дагуулж явж байх хэрэг байдаг юм бол, гэрт улдээх хэрэгтэй ш дээ, эдийн засаг талдаа ч хэмнэлттэй
Амтагдахгүй ялагдахыг харууллаа
Урамгүй юм аа. Шууд ялагддаг байна шдэ