ОХУ-ын Агийн Буриадын тойргийн захиргаанаас Саяхан Сербид болсон чөлөөт бөхийн ДАШТ-д хүрэл медаль хүртсэн Киргизийн шигшээ багийн буриад бөх Арсалан Будажаповыг хүлээн авч уулзлаа.
Тойргийн захиргааны тэргүүн Буянто Батомункуев түүнд талархлын захидал гардуулж, хүрэл медалийг нь алдарт дархан Жигжит Баясхалановын урласан хэт хутгаар мялаасан байна.
Арсалан “ДАШТ бусад тэмцээнээс ялгаатай нь маш их үүрэг, хариуцлага тулгардаг. Би нутаг нэгт буриад түмнийхээ дэмжлэгийг үргэлж мэдэрч байдаг. Надад баяр хүргэсэн маш их захидал ирсэн. Би барилдааны өмнө болон хойно байнга маань уншдаг. Энэ нь анхаарлаа төвлөрүүлэхэд тус болдог. Энэ амжилтдаа сэтгэл ханахгүй, улам дээшээ хичээн зүтгэх болно. 12 дугаар сард АНУ-д болох Дэлхийн Цомд амжилттай оролцоно” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )