Луис Диас 2 сар, Александр-Арнолд 14 хоног талбайд гарахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Английн Премьер лигийн эхний хэдэн тойрогт тун одгүй тоглосон Ливерпуль багийн азгүйдэл  үргэлжилсээр байна. Өнгөрсөн амралтын өдөр “Арсенал” багт 2:3 ялагдсан тэд гурван онооноос гадна гурван чухал тоглогчоо алдлаа.

Юуны өмнө колумб довтлогч Луис Диас өвдөгний гэмтлийн улмаас хоёр сар талбайд гарахгүй болсон гэж Daily Mail мэдээллээ. Диас энэ улиралд 12 тоглондоо 4 гоол оруулж, 3 оновчтой дамжуулалт өгөөд байсан юм.

Харин хамгаалагч Жоэль Матип, Трент Александр-Арнолд нар шагайны гэмтлээр 14 хоног тоглохгүй болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top