МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг
Узбекистаны нийслэл Ташкент хотод явагдаж байгаа жүдо бөхийн ДАШТ-ний долоо дахь өдөр хүнд жингийнхэн татамид гарлаа.
Манайхаас эмэгтэй +78 кг-д А.Адьяасүрэн барилдсан. Тэрээр эхний тойрогт Литвагийн Сандра Яблонскитэг цэвэр ялсан.
Дараагийн өрсөлдөгч нь Кубын алдарт бөх Идалис Ортис байлаа. 2012 оны олимпын аварга, олимпын 2 мөнгө, 1 хүрэлтэй, дэлхийн хошой аварга, ДАШТ-ий 7 медальтай, Панамерикийн 3 удаагийн аварга Ортис энэ жил 33 настай.
Манай бөх уг нь илүү хөдөлгөөнтэй, ажиллаж байсан ч шүүгчийн нүдэнд өөрөөр тусжээ. Шөвгийн наймд шалгарах хариуцлагатай барилдаан нэмэлт цагт үргэлжилж, хашир туршлагатай Ортис идэвх үзүүлсээр, манай бөхийг торгуулж, цэвэр яллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Адьяасүрэн -70кгд барилдвал яасан юм бол, нөгөөдүүл нь арай л лагс юм