Узбекистаны Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ-ий хувийн барилдаан өндөрлөлөө. Өчигдөр хүнд жингийн өрсөлдөөн болж, Франц, Кубын баг тус бүр нэг алтан медаль нэмж авлаа.
Багийн дүнгээр 5 алт, 4 мөнгө, 3 хүрэлтэй Японы баг тэргүүлж, тус бүр 2 ялалттай Бразил, Узбекистаны шигшээ удааллаа. Манай баг 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, нэг шагналт байртайгаар дөрөвдүгээр байр эзэллээ.
Өнөөдөр багийн барилдаан 12,30 цагаас эхэлнэ. Монголын шигшээ эхний тойрогт Германы багтай таарсан байгаа билээ.
Эрэгтэй +100 кг
1. GRANDA Andy (Куба)
2. SAITO Tatsuru (Япон)
3. KIM Minjong (БНСУ), Гурам Тушишвили (Гүрж)
Эмэгтэй +78 кг
1. DICKO Romane (Франц)
2. SOUZA Beatriz (Бразил)
3. TOMITA Wakaba (Япон), TOLOFUA Julia (Франц)
Сэтгэгдэл ( 0 )