Э.Ариунболд: Наохиса Такатотой дахин барилдахыг хүсэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

Узбекистаны нийслэл Ташкент хотод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 60 кг-д мөнгөн медаль хүртсэн манай Э.Ариунболдоос Олон улсын жүдо бөхийн холбооны сэтгүүлч ярилцлага авчээ.


-ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач.

-Анх удаагаа дэлхийн аваргад ороод финалд шалгарсандаа баш их баяртай байна.

-Финал хүртэл барилдахдаа өөртөө хэр итгэлтэй байв? Тэмцээний өмнө тавьсан зорилгоо биелүүлж чадсан уу?

-Өөртөө итгэлтэй барилдсан. Алтан медаль хүсэж, мөрөөдөж барилдаад чадаагүй ч мөрөөдөлдөө ойртлоо.
 


-Хагас шигшээ барилдааны үеэр ордон маш их шуугиантай байлаа. Сэтгэл зүйн хувьд ямар байв?

-Тиймээ, нутгийн бөхтэй барилдсан болохоор хүнд барилдаан болсон. Өрсөлдөгч дэмжлэг ихтэй байлаа. Ялчхаад хашхирч хамаг мэдрэмжээ гаргасан.

-Финалд Японы Наохиса Такатотой гар зөрүүллээ. Анх удаа ийм том дэвжээнд, том бөхтэй барилдсан сэтгэгдэл ямар байна?

-Аваргыг ялж, аварга болно гэж багш маань хэлж, татамид гаргасан болохоор ялна л гэж бодож барилдсан. Гэхдээ байдал өөр байлаа. Том аварга хүн өөр юм билээ. Түүнтэй дахин барилдахыг хүсэж байна.
 


-Дэлхийн аваргын медалиа хэрхэн тэмдэглэх гэж байна?

-Эхлээд багийнхантайгаа, дараа нь гэр бүлтэйгээ тэмдэглэнэ.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би (202.126.88.90)  2025 оны 03 сарын 13

Мэдрэмжээ эрт гаргачихаж

1  |  0
Зочин (66.181.161.35)  2025 оны 03 сарын 13

Орчуулагч асуудалтай байнаа олигтойхон орчуулагч авч явж байгаач\nМонголын нэр л гарна шүү

1  |  0
zochin (202.126.90.25)  2025 оны 03 сарын 13

say barildahdaa aigaad yuch hiij chadaagui yalagdsandaa.tsaashid ch yuch hiij chadahgui aisaar yalagdsaar baih bolno

1  |  3
Ari (202.55.188.37)  2025 оны 03 сарын 13

Босоо япончуудыг монголчууд зогсоодог түүхтэй шүү.чи чаднаа

9  |  0
Зочин (202.126.90.61)  2025 оны 03 сарын 13

Дахиж барилдаад ч ялахгүй дээ, манай жүдогийнхонд Япон бөхөөс айх айдас нэвт шингэсэн, айж байж яаж ялах юм бэ

2  |  6
Зоч (66.181.190.32)  2025 оны 03 сарын 13

Сүүлийн барилдаанд дэвжээнд гарч ирэхдээ л сэтгэл ханасан харагдаж байсан .Цаашдаа амжилт!

5  |  1
Top