Польш, Нидерланд улсуудад волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр хагас шигшээ хоёр дахь тоглолт явагдаж, Бразилын шигшээ дэлхийн чансааг тэргүүлэгч Италийн багийг 3:1 буулган авч, финалд шалгарлаа. Хамгийн олон оноо авсан тоглогчоор Италийн Паола Эгону 30 оноогоор тодорчээ.
1/2 финал
Апелдорн, Нидерланд
Итали – Бразил – 1-3 (23:25, 25:22, 24:26, 19:25)
1/2 финал
Гливице, Польш
Серби – АНУ – 3-1 (25:21, 25:20, 17:25, 25:23)
Алтан медалийн төлөө Серби – Бразил, хүрэл медалийн төлөө Итали – АНУ-ын багууд өрсөлдөх бөгөөд тоглолт энэ сарын 15-нд болно.
Сэтгэгдэл ( 1 )
Серби аварга болноо