Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн тэмцээн өчигдөр боллоо.
Энэ жинд манай Отгонбаярын ДАРХИЖАВ огцом өргөлтөөр 98 кг (-94, 95, 98) өргөж, мөнгөн медаль хүртэв.
Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 115 кг (108, 115, -119) түлхэж, нийлбэрээр 213 кг амжилтаар дөрөвдүгээр байр эзлэв.
"Манама-2022" Азийн аваргад гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын удирдлага доор манай дөрвөн эмэгтэй туйванч хүчээ сорьж буй бөгөөд дэвжээнд гарсан гурав маань гурвуулаа (59 кг-д Э.Энхтамир огцмоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцомд мөнгө) медаль хүртээд байна.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд -87 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарах юм.
Гэрэл зургийг М.Анхцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
Зүйтэй. Баяр хүргье. Манай дөрвөн охин бүгд медаль авах болтугай...