Бахрейны Манама хотноо хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай дөрвөн эмэгтэй туйванч тивийн аваргын төлөө хүч сорьж байгаагаас дэвжээнд гарсан гурван тамирчин гурвуулаа (59 кг-д Э.Энхтамир огцмоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцомд мөнгө) медаль хүртээд байгаа. Ингэхдээ Э.Энхтамир, Г.Ануужин нар Монгол Улсынхаа рекордыг шинэчлээд байна.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд 21:30 цагаас эмэгтэй 87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг өргөлтөө гүйцэтгэнэ.
"Эрхэт Монгол" группийн тамирчин М.Анхцэцэг 2016 оны Азийн аваргаар 75 кг-д түрүүлж, тивийн аварга болсон бол 2019 оны Азийн АШТ-д 81 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байв.
Сэтгэгдэл ( 0 )