Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай туйванч охид үнэхээр бахдам амжилттай оролцлоо.
"Манама-2022" Азийн аваргад Гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын удирдлага дор манай дөрвөн эмэгтэй туйванч хүчээ сорьж буй бөгөөд өнөөдрөөс өмнө дэвжээнд гарсан гурав маань гурвуулаа (59 кг-д Э.Энхтамир огцмоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцомд мөнгө) медаль хүртээд байсан билээ.
Монголын хүндийг өргөлтийн төдийгүй спортын түүхэнд олон олон "алтан үсгээр" бичигдсэн амжилтын эзэн, Дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, Олимпийн 4 байрын шагналт, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга, "Эрхэт Монгол" группийн тамирчин, "Алтан охин" хэмээн ард түмэндээ нэрлэгддэг, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ маань өнөөдөр -87 кг-ийн жинд дэвжээнд гарлаа.
Огцом өргөлтөд Анхаа эхлээд 105 кг-ыг, түлхэлттэйд 135 кг-аар захиалгаа өгсөн. Энэ жингийн хамгийн өндөр захиалга.
Огцомд Ц.Хосбаяр дасгалжуулагч тэмцээний явц, бусад өргөгчдийн амжилтыг харан, эхний захиалгаа өөрчилж, 111 кг болгоод эхний оролтоор л Анхаа амжилттай өргөлөө.
Хоёр дахь оролтоо 114 кг -аар захиалаад бас өргөж, огцомд алтан медаль авах нь тодорхой болсон.
Түлхэлттэй өргөлтөөр М.Анхцэцэг эхний оролтоо гүйцэтгэж чадсангүй. Хоёр дахь оролтоороо харин 135 кг-аа хөнгөхөн авлаа. Ингээд түлхэлттэйд мөн алтан медаль, нийлбэрээр алтан медаль авч, Ази тивийн аварга цолыг дахин хүртлээ.
Анхаа маань аргагүй л Дэлхийн аварга хүн шиг Азидаа бол ааглаж, бааварлаж байна даа. Захиалгаа өгч буй, өргөлтөө гүйцэтгэж буйгаас андашгүй.
Ийнхүү манай дөрвөн тамирчин дөрвүүлээ медальтай (3 алт, 2 мөнгө, 2 хүрэл) Азийн аваргыг өндөрлүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа Бахрейнд эгшиглүүллээ.
Ирэх 12 дугаар сард Колумбид болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтаа бататгахыг ерөөе!
Сэтгэгдэл ( 13 )
18 уулаа яваад 3 медальтай ирсэнээ амжилт гээд байгаа женкочид ч туйванчин охидын дэргэд ичмээр дамшигнууд юм аа, туйванчид охид 4уулээ яваад бугд медальтай ирж байх юм
Залилан Мандахбаяр залилангаа нуух гэж захиалөгч бидний мөнгөөр сайн хүн болж энд тэндгүй цацаж энэ мэт гайгүй хүмүүсээр нүүр хийж бгаа
HUDULMURIIN BAATAR GEDGIIGEE IGCHI BH AA\nGEHDEE ENE OHINIIG HETERHII BITGII SHAHAARAI ODOO ER N BOL BOLSONSHUU...EMEGTEI HUN ...ER N HUN HET IH HUCHEE ZARTCUULVAL AMDRAL TER HEMEER BOGINOSHUU...HAIRLAARAI...OHINIIG...\n
TUR SASAG SHAGNAH BOLOVUUDAA...AVILGAL NEHEJ L SHIVSHIGTEVDEE...
eregeti tamirchinga neg muu umhi abgai manataj darahimuu. chi bootso mantajr abjigamuu.
sporti abarag soliorol bolson mantaja boliodh.
tamrirchin huni gabyar aldar zuger neg emdrel abgai mantaj higel gutagal. chi tiahar dorosho himer baiag bolo bolodh. chini im hund orgodg geed yu baidagin.
busdiga doosho hihe boliodoh. stanag darulj uheb dee. ugadsa im hund stangi chi barahgui shdee. ugasan todorhoi biaagn. tgel neeh tugana batuka batbayar iluu stang orgodg geel manatja higel bootso hulaigilahnuu.
huuhen baiji heree dmej yabara. chi tuga batuka monhoo anhula iluu hund stang orgdog gej mantaj higel busdiga doohso hihe gutah yamar herget baisin.
hosrin ugadsa herende baiagr. chi neeh tugaa bathuu ilu stang orgodg gej pildaga shougo hihe boliodh doo. em huni yu geel im hund orgohin,mantaj luibar higeel.
Ингээд дөрвүүлээ медаль авчихлаа. Ерөөлөөр боллоо. Бүгдэд нь амжилт....
Atsnii ohin bdiin darvaisan al
bitgii xoorgodoj evdchik olimp-aas alt avakh estoi beltgel beltgel beltgel