МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын эхний шатны сүүлийн өдрийн барилдаанд Дорнод аймгийн баг Ховд аймгийн багтай учраа тааран барилдлаа.
Ховд аймгийн баг 21:4-өөр ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5 даваа/, улсын заан Б.Пүрэвсайхан /4 даваа/, улсын начин Б.Сосорбарам /3 даваа/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /4 даваа/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /5 даваа/ -тай ялсан бол Дорнод аймгийн багт улсын заан Д.Анар /1 даваа/, аймгийн арслан Э.Ариунмөрөн, Г.Төрмөнх /1 даваа/, Г.Шинэзориг,Б.Батдорж /2 даваа/-тай барилдлаа.
Ийнхүү Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх эхний шатны барилдаанууд өндөрлөж, дараагийн шатанд шалгарсан 16 баг 12-р сард үргэлжлүүлэн өрсөлдөнө.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
СПС уг нь аваргуудын лиг, английн премиер лиг, НБА гаргаад гайгуй л байсан ямар четгер нь шугэлсэн юм бэ, бех их гаргадаг болсноосоо хойш гайгуй контентуудаа алдаж эхэлсэн, одоо НБА, аваргуудын лиг 2-оо алдахад ойрхон л байх шиг, явж явж хун уздэггуй ундэсний бехтэйгее л улдэх байх даа