Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэй 57 кг-д хүрэл медаль хүртсэн манай Л.Энхрийлэнгээс Олон улсын жүдо бөхийн холбооны сэтгүүлч ярилцлага авчээ.
-Та ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ. Медалийн тавцан дээр зогсоход ямар байв?
-Энэ олон жил жүдо барилдахдаа дэлхийн медальтан болохын төлөө бүхнээ зориулж байсан. Өнөөдөр энэ зорилгоо биелүүллээ. Дэлхийн медаль хүртсэндээ итгэж чадахгүй байна. Одоо жаргалтай, үгээр илэрхийлэхийн аргагүй төгс байна.
-Таны барилдаанууд маш хүнд болсон. Их хүчтэй өрсөлдөгчид таарлаа.
-Барилдааны төлөвлөгөө бол нэмэлт цагт орохгүй, үндсэн цагтаа дуусгах байлаа. Мэдээж зорилго бол алтан медаль байлаа. Канадын Дэгүчитэй нэмэлт цаг барилдаж, удаад Израилын тамирчинтай барилдахдаа сэргэж амжаагүй. Гэхдээ дараа нь хүрэл медалийн төлөө барилдаанд ялсандаа баяртай байна. Ер нь бүхнээ зориулсан.
-Өнөөдөр Монголын баг алт, хүрэл медальтай сайхан наадлаа.
-Цогоо ах бид хоёр багаасаа цуг байсан, нэг багт хичээллэдэг. Нэг өдөр дэлхийн медаль авах тавилантай байжээ.
-Гэр бүлийнхэн тань их баярлаж байгаа байх.
-Би эмээтэйгээ цуг амьдардаг. Өнөөдөр эмээгийн төрсөн өдөр. 74 нас хүрж байгаа. Хамгийн том төрсөн өдрийн бэлгийг барьсан гэж өөртөө итгэж байна. Энэнээс том бэлэг байхгүй байх.
Сэтгэгдэл ( 5 )
janchiba tolosn reekt tatabr buzaja abah geej humuus niled janchiba oodoj shorongin atman janchiba dieled ustaglaa.
janchiba uuchure hilgeh ged humuus zoodj daramtlad. janchiba shoorngin hulgar shuu.
janchiba 1999 ond zah reekt tatabar huradag baila. saihan shoorngso agrj irel har zah mongo neheej biagad barag hure boltilo zoduldag.
janchiba shorongso garj ireel humuu daramtalj mongo neheel barag sharil boltolol zodulaad.
Жудочид нэг ялалт авхаараа араатан шиг төрх үзүүлдэгээ болимоор юм юу ч үзээгүй юунд ч хүрээгүй захад нь дөхөж очиж бж