Сонгомол: "Дэлхийн цом"-д барилдах Дэлхийн шигшээ багийн бүрэлдэхүүн

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирэх 11 дүгээр сарын 5-6-нд Азербайжаны Баку хотноо болох сонгомол барилдааны Дэлхийн Цомд оролцох дэлхийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.

Энэ жил Дэлхийн Цомд “Белград-2022” дэлхийн аваргын тэмцээний шилдэг таван баг дээр Дэлхийн шигшээ нэмэгдэж өрсөлдөх болсон.

А хэсэг – Турк, Иран, Киргиз.

B хэсэг – Азербайжан, Серби, Дэлхийн шигшээ баг.

ДБНХ-ноос Дэлхийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Белградад тавдугаар байр эзэлсэн Жони Хецурианигаас (67 кг, Гүрж) бусад нь Белградад мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүд байна. Гүржийн Нугзари Цурцумия (55 кг), Лери Абуладзе (63 кг) болон Айдос Султангали (60 кг, Казахстан), Андрей Кулик (72 кг, Украин), Золтан Леваи (77 кг, Унгар), Жалгасбай Бердимуратов (82 кг, Узбекистан), Турпал Бисултанов (87 кг, Дани), Кирил Милов (97 кг, Болгар), Мантас Княстаутас (130 кг, Литва) нар дэлхийн шигшээд багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top