Самбо: Батхуягийн Батдаваа өсвөрийн дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Самбо бөхийн өсвөр үе, залуучууд, сурагчдын ДАШТ Армений нийслэл Ереванд энэ сарын 14-16-нд явагдлаа. Тэмцээнд Армени, Болгар, Герман, Грек, Гүрж, Израиль, Исланд, Итали, Казахстан, Кипр, Киргиз, Колумби, БНСУ, Латви, Молдав, Монгол, Румын, Серби, АНУ, Тажикстан, Узбекистан гэсэн 24 орны тамирчид оролцлоо. Олон улсын самбо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр ОХУ, Беларусь, Францын баг ФИАС-ын далбаан дор оролцсон.

Тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчид өсвөр үеийн эрэгтэйчүүдийн ангилалд 1 алт, эмэгтэйчүүдийн ангилалд 4 мөнгө, 1 хүрэл нийт 6 медаль нэмлээ. Төв аймгийн Баянчандмань сумын тамирчин Б.Батдаваа алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.  

Эр 64 кг: Батхуягийн Батдаваа

Эм 47 кг: Наранбаярын Ундрахбаяр

54 кг: Оюунгэрэлийн Оюунчимэг

72 кг: Уран-Өлзийгийн Анужин

+80 кг: Цэрэндолгорын Санжидмаа

65 кг: Дарханбатбаярын Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold (202.126.89.223) 2022 оны 10 сарын 19

Unheer mundag yumaa hoyr bagsh bol unheer mundag zaaj suragjee

0  |  0
Top