Ирэх арван хоёрдугаар сарын 10-11-нд Америкийн Айовад Дэлхийн Цомын тэмцээн болно. Дэлхийн цомд энэ жилийн “Белград-2022” ДАШТ-ий шилдэг 5 баг оролцоно. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх юм. Дэлхийн шигшээгийн бүрэлдэхүүнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сонгож, зарлалаа.
Эрэгтэй - АНУ, Иран, Япон, Монгол, Гүрж, Дэлхийн шигшээ.
Дэлхийн Цомын тэмцээний шагналын сан төрөл бүрд 100 мянган швейцар франк. Түрүүлсэн баг сангийн 70 хувь, мөнгөн медальт баг 20%, гуравт орсон нь 10 хувийг авах юм.
Анхны Дэлхийн Цомын тэмцээн 1956 онд Истанбулд болж байсан бол 1973 оноос жил тутам явагддаг болсон. 1980 оноос сонгомол, 2001 оноос эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулж ирсэн юм.
Манай эрэгтэй баг Дэлхийн цомд 1975 оны Толедод мөнгө, 1981 онд хүрэл, 1987 онд Улаанбаатарт мөнгөн медаль хүртэж байлаа.
Дэлхийн шигшээ баг
57 кг - Зелимхан Абакаров Албани
61 кг - Георгий Вангелов Болгар
65 кг - Исмаил Мусукаев Унгар
70 кг - Эрназар Акматалиев Киргиз
74 кг - Таймураз Салказанов Словак
79 кг – Арсалан Будажапов Киргиз
86 кг - Азамат Даулетбеков Казахстан
92 кг - Осман Нурмагомедов Азербайжан
97 кг - Батырбек Цакулов Словак
125 кг - Александр Хоцяновский Украин
Сонирхолтой нь дэлхийн шигшээ багийн 10 бөхийн зургаа нь чечень, балкар, осетин, буриад, авар, осетин гэсэн ОХУ-ын бөхчүүд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө