Чөлөөт бөх: Дэлхийн Цомд оролцох Дэлхийн шигшээ баг (эмэгтэй)

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

Ирэх арван хоёрдугаар сарын 10-11-нд Америкийн Айовад Дэлхийн Цомын тэмцээн болно. Дэлхийн цомд энэ жилийн “Белград-2022” ДАШТ-ий  шилдэг 5 баг оролцоно. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх юм. Дэлхийн шигшээгийн бүрэлдэхүүнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сонгож, зарлалаа.

Эмэгтэй - Япон, АНУ, Хятад, Монгол, Украин, Дэлхийн шигшээ.

Дэлхийн Цомын тэмцээний шагналын сан төрөл бүрд 100 мянган швейцар франк. Түрүүлсэн баг сангийн 70 хувь, мөнгөн медальт баг 20%, гуравт орсон нь 10 хувийг авах юм.

Анхны Дэлхийн Цомын тэмцээн 1956 онд Истанбулд болж байсан бол 1973 оноос жил тутам явагддаг болсон. 1980 оноос сонгомол, 2001 оноос эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулж ирсэн юм. Манай эмэгтэй баг Дэлхийн цомд 2013 онд Улаанбаатарт мөнгө, 2015 оны Санкт Петербургийн цомд хүрэл, 2017 онд Оросын Чебоксарт хүрэл, 2018 онд Такасакид хүрэл медаль хүртэж байлаа.

Дэлхийн шигшээ баг

50 кг -  Анна Лукашик Польш

53 кг - Мария Преволараки Грек

55 кг - Карла Годинес Канад

57 кг - Жала Алиева Азербайджан

59 кг - Анастасия Никита Молдав

62 кг - Айсулуу Тыныбекова Киргиз

65 кг - Мими Христова Болгар

68 кг - Ирина Рынгач Молдав

72 кг - Жамиля Бакбергенова Казахстан

76 кг - Ясемин Адар Турк

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.148) 2022 оны 10 сарын 22

Манай хэдэн шалчин ч шонгуй юм байна аа, оролцсон нэр зуугээд л ирэх биз дээ

0  |  0
MONGOLIA NEWS(82.180.145.137) 2022 оны 10 сарын 20

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
Орхон(192.82.70.185) 2022 оны 10 сарын 21

Одоо Орхон орж болох байх гэхдээ бэлтгэл хийж байгаа юм болов уу

1  |  0
Зочин(66.181.177.116) 2022 оны 10 сарын 21

Орхон барилдаагүй 4 жилийн хугацаанд Тыныбекова маш сайжирлаадаа ганц дардаг хүн нь Орхон байж.ХАРАМСАЛТАЙ ЮМАА...

1  |  0
Top