Видео тойм: Эхний тоглолтод “Бостон Селтикс” яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

Өнөөдөр Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лигийн ээлжит улирал эхэллээ. Улирлын хамгийн эхний тоглолтод Бостон баг Филадельфиг талбай дээрээ хүлээн авлаа.

Жейсон Тейтум, Жейлен Браун нар тус бүр 35 оноос авснаар Жоэл Эмбиид, Жеймс Харден нарын багийг 126:117 яллаа.

Энэ улирал нийт 1230 тоглолт явагдах бөгөөд Бүх Оддын тоглолт хоёрдугаар сарын 19-нд болно. Улирлын тоглолт 2023 оны дөрөвдүгээр сарын 9-нд өндөрлөж, плей-офф дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ.

Бостон – Филадельфи 126:117 (24:29, 39:34, 35:25, 28:29)

TD Garden

Бостон

Тейтум (35 + 12 сам), Браун (35), Смарт (14 + 7 дам), Хорфорд (6), Уайт (2) – гараа; Брогдон (16), Г. Уильямс (15), Вонле (2), Гриффин (1), Хаузер (0).

Филадельфи

Харден (35 + 8 сам + 7 дам), Эмбиид (26 + 15 сам), Макси (21), Харрис (18), Такер (6) – гараа; Мелтон (5), Ньянг (3), Харрелл (2), Хауз (1), Тайбулл (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top