Японы сүмо бөхийн холбооноос ирэх арваннэгдүгээр сарын 13-нд Фүкүокад эхлэх Кюүшюү башёгийн шинэ бөхчүүдийн шалгалт "Кокүгикан" ордонд болж, 10 залуу мэргэжлийн сүмочдын эгнээнд элсэн орлоо.
Тэдний дунд хоёр монгол залуу байгаагийн нэг нь Архангай аймгийн Булган сумын уугуул, Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамьянтогтох байв. Тэрээр Асасэкирюү Б.Дашнямын "Такасаго" дэвжээнд элсэн оржээ.
Р.Жамьяантогтох 2015 оны хавар Японд ирж, “Nippon Sport Science University Kashiwa High School” сургуульд элсэн орсон юм. Тэр Японд Хоошёорюү С.Бямбасүрэн, Оошёоүма П.Дэлгэрбаяр нартай хамт нэг онгоцоор ирж байсан гэнэ.
Ахлах сургуульдаа Хоошёорюү, Оошёоүма хоёр чөлөөт бөхийн ангид хичээллэж байгаад сүмод орсон бол Р.Жамьяантогтох анхнаасаа сүмогийн ангид байжээ.
Ахлах ангиа төгсөөд Такүшёкү их сургуульд дэвшин, Зүүн Японы оюутны аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд орж байсан амжилттай. Энэ хавар их сургуулиа төгсөөд, "Такасаго" дэвжээнд дадлага хийж, ирэх сараас мэргэжилд барилдах боллоо.
Р.Жамьяантогтох 23 настай, 181 см өндөр, 150 кг жинтэй.
Д.Рагчаа гарьдын хүү гэхээр тэр Дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү гэдгийг уншигчид мэднэ.
Одоо мэргэжлийн сүмод Японы домогт аварга Тайхогийн хоёр ач хүү барилдаж байгаа. Манай бөхчүүдээс Хоошёорюү их аварга Асашёорюүгийн ач дүү бол Чиёошёома Улсын арслан Б.Ганбаатарын хүү. Токисоүма нь Дархан аварга Г.Өсөхбаярын ах Улсын харцага Г.Батбаярын хүү болн Хокүтэнкай комүсүби асан Тамавашигийн ач дүү юм.
Сэтгэгдэл ( 12 )
Бехийн хуухэд бех болохоос еереер яах вэ дээ, бусад юманд толгой нь дутна ш дээ
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө
Өсөхбаяр аварга Яаагаад дүүгээсээ дүү болчив айн
Энэ чинь До.Ганхуяг арслангийн хүү л байна шүү дээ
Сумочид дундаа намхавтартаа орох юм бн. Бөхийн удамт зхлуу уран мэх, ухаан 2-оо сайн гаргаад барилдвал амжилт гарганаа
Ерөнхийлөгч Ерөнхий сайд Улсын даргын ач дүү гэж бичээрэй.
одоо сумо гэсэн юмнуудыг харахаар бөөлжис цутгаж байна
одоо энэ гадаадын бөхөнцөрүүдийг давраахаа болимоор юм. дагвадорж мэтийн хулгайчууд улсын бүхэл бүтэн салбараар нааддаг болж. хаана барилдаж аварга болсон тийшээгээ зайлаасай
haha, D.Gankhuyag l haragdaad
Шааж өгхиймаа Таканайва Баасандоржын дүү нь Хокүтэнкэй биз дээ
hhh
Д.Ганхуяг??