Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Ерөнхийлөгч Томас Бах Украины дайн эхэлсний дараа ОХУ, Беларусын тамирчдад тавьсан олон улсын тэмцээн, уралдаанд орохыг хориглосон хоригоо сунгаж байгаагаа мэдэгдлээ.
БНСУ-ын нийслэл Сөүлд болж байгаа Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхий ассамблейд үг хэлэхдээ Бах “Бидний өмнө шийдэхэд хэцүү том асуудал тулгараад байна. Спортын тэмцээнээр дамжуулан, дэлхий ертөнцийг нэгтгэж, тамирчдаа хамгаалах гэсэн олимпын үндсэн үүргээ бүрэн биелүүлж чадахгүй болоод байна.
ОУОХ нь нэг улсын тамирчид нөгөө улсынхаа тамирчидтай өрсөлдөхөөс татгалзах явдлын эсрэг байнга зогсож ирсэн. Гэхдээ одоо бидэнд олимпизмийн үүрэг, зорилгоо биелүүлэхийн тулд Олон улсын спорт холбоодод нэг улсын тамирчдыг оролцуулахгүй байхыг үүрэг болгохоос өөр арга зам алга.
Олон улсын спортын системийг бүрэн улс төржихөөс хамгаалахын тулд бид энэ алхмыг хийхээс өөр аргагүй боллоо.
Одоо дэлхийд харилцан хориг тавьдаг арга зам өргөн дэлгэрчээ. Бид спортоо энэ замд оруулж болохгүй. Хэн ч ийм байдлын хохирогч болж болно гэдгээ мэдэх ёстой. Гэхдээ бид өөрийн үнэт зүйлсээ хатуу хамгаалж, манай хориг, сөрөг арга хэмжээг шүүмжилж байгаа үзэл суртлын машины урхинд орж болохгүй.
ОХУ, Беларусын тамирчдын хоригийг цуцлах цаг болоогүй байна. Спорт холбоод цаашдаа ОУОХ-ны зааврыг мөрдөн дагах хэрэгтэй” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )