Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон жүдо бөхийн ДАШТ-д хүнд жинд мөнгөн медаль хүртсэн Японы жүдоч Сайто Тацүрү сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Анх удаагаа дэлхийн аваргад оролцож, медаль авсан ч Тацүрүгийн сэтгэлд өнгө нь хүрсэнгүй.
Түүний аав Сайто Хитоши олимпын хошой аварга, дэлхийн аварга хүн. Алдарт Ясүхиро Ямашитатай өрсөлддөг ганц жүдоч байлаа. Ийм том аваргын хүү мөнгөн медалийг голох нь зүйн хэрэг байж ч магадгүй.
Тацүрү Ташкентэд финал хүртэлх дөрвөн барилдаанаа бүгдийг нь иппон цэвэр ялсан. “Барьц хангалттай авахад үүрээд шидэх итгэл минь улам бат болсон” гэж ярьсан ч финалд Кубын тамирчинтай барилдахдаа барьц авч чадалгүй явсаар 3 торгуулиар цэвэр ялагдсан билээ.
Энэ талаараа тэр “ДАШТ-ий мөнгөн медаль надад хэрэггүй. Хананд өлгөж гангарахгүй, хааш нь ч юм далд хийж орхино. Ялагдсандаа их харамссан ч өөрийн сул талыг олж харсан сайн тал бий. Гадаад тамирчинтай барьц булаалдах туршлага дутлаа. Дэлхийн аваргын тэмцээн том тэмцээн ч миний хувьд гол зорилго маань Парисын олимпын наадам. Цар тахлын улмаас олон улсын тэмцээн, гадаадад болсон цугларалтад оролцож чадаагүй. Цаашдаа гадаадын орнуудад очиж, гадаад бөхчүүдтэй бэлтгэл хийж, барилдах болно” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө
Япон жудоч сэтгэхуй еер байгаа л даа, манайхан шиг жуулчин сэтгэхуйтэй биш нь ойлгомжтой