ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.10.19/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагааг салбарын яамдад хариуцуулахаар шийдвэрлэсэн гэдгийг мэдээллээ.
Тэрээр "Салбар яамдаар дамжуулаад хүний эрүүл мэнд, амь настай холбоотой, мөн онцгой болон тусгай чиг үүргийн хяналт шалгалтаас бусад хяналтын үйл ажиллагааг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэлийг барьж ажиллана.
Монгол Улсын хувьд төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хуулиар зохицуулах хяналтын нэгдмэл тогтолцоог бий болгох зорилгоор Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийг 2003 онд шинэчлэн баталж, салбарын сайд тус бүрийн дэргэд байсан улсын хяналтын 13 алба нэгжийг нэгтгэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг байгуулж, ажиллаж байсан.
Одоогоор мэргэжлийн хяналтын байгууллага нь 1600 гаруй албан хаагчтай, тогтолцооны хувьд МХЕГ, 21 аймаг, нийслэлд мэргэжлийн хяналтын газар, дүүрэгт мэргэжлийн хяналтын хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг.
Мэргэжлийн хяналтын байгууллага ийнхүү байгуулагдсанаас хойших 20 жилийн хугацаанд өөрийн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ цаашдаа мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоог өөрчлөн зохион байгуулах шаардлагатай гэж үзэж, холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн" гэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс татан буулгана. Нийтдээ 300 орон тоо цомхотгож байна.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө
Зөв
Өмхийрсөн махыг Зүгээр л байна гээд чанаж иддэгүүдийг гэрт нь байлгасан нь дээр,авилгалын ичээнийхэн цөөрч байг.
Хээл хахуул авилгаар дүүрсэн төрийн байгууллага татан буугдлаа. Энэ байгууллагын чиг үүргийг хүлээн авсан яам болон байгууллагуудыг цаашид яаж ажлаа хийхийг харах л үлдлээ. Төрд бугшсан авилгаас болж татан буугдах дараагын байгууллагыг хүлээн харцгаая.
Авилгачдын үүрийг нурааж тараан байрлуулав.
Яамны сайд нарыг дураараа дургих боломжтой болгох нь дээ