Шүтээний нөлөө Ямалийг эвдэх вий гэж болгоомжлох болов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 17

Испанийн шигшээ болон “Барселона”-гийн авъяаслаг залуу тоглогч Ламин Ямаль энэ сарын 13-нд насанд хүрч, 18 насны төрсөн өдрөө 200 орчим зочидтой нууцлаг үдэшлэгт наргиж тэмдэглэсэн.

Энэхүү үдэшлэгт одой жүжигчид мөн том хөхтэй бүсгүйчүүдийг хөлслөн авчирсан гэх мэдээлэл цацагдсан нь өдөр ирэх бүр гэрэл зургуудаар баталгаажсаар байгаа гэнэ. Хэдийгээр Ламин Ямаль сошиалд ганцхан минутын бичлэг тэрхүү үдэшлэгээсээ оруулсан ч тэнд юу ч болсон байж магадгүй хэмээн сэжиглэж, цагдаа нар хянаж шалгахаар болжээ.
 


Одой жүжигчдийг урьсан нь бах таваа хангаж, дооглож тохуурхах гэснийх байж магадгүй хэмээн олон нийт дургүйцлээ илэрхийлсэн.

Гэлээ ч одой жүжигчдээс мэдээлэл өгөхдөө өөрсдийн үзүүлбэрээ л үзүүлж, хундага дарс түгээх ажил хийсэн гэж мэдэгдсэн юм.
 


Харин том хөхтэй бүсгүйчүүдийн тухайд бол Испанийн Өсвөрийн мисс-ээр тодорч байсан Клаудиа Кальво хэвлэлд ярилцлага өгөхдөө “Том хөхтэй, шаргал үстэй 12 бүсгүй хэрэгтэй гэж хэлсэн. Би зурвасуудыг нь скриншот хийж баталгаажуулсан. Юу ч болж магадгүй гээд би очоогүй” гэх утгатай зүйлс ярьсан.
 


Энэхүү үдэшлэгийн талаар Испанийн Спортын дээд зөвлөлийн тэргүүн болон Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч нар хүртэл байр сууриа илэрхийлсэн.

Яагаад гэвэл Ламин Ямаль бол зөвхөн “Барселона” биш Испанийн хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй залуу.
 


Ямалийн энэ наргиж цэнгэх дуртай байдал нь түүний шүтээн Неймартай холбоотой байж магадгүй гэж “Барселона” болгоомжилж эхэлжээ. Неймарыг “Барселона”-д тоглож байхад клубын зүгээс үргэлж тандаж, асуудалд орчихвий гэж болгоомжилдог байсан гэдэг.

Бразилын зарим  хөлбөмбөгчид наргиан цэнгээнд хэт дуртай зангаасаа болоод авъяас чадвараа бүрэн ашиглалгүй замналаа өндөрлүүлсэн тохиолдол цөөнгүй. Неймарын зан байдал Ламин Ямальд муу нөлөө үзүүлж магадгүй гэж “Барселона” сэрэмжилж байгаа юм байна.
 


Ламин Ямаль өнгөрсөн зургаадугаар сард Бразилын Рио-де-Жанэйрод Неймарын гэрт очиж, хэд хоног хамт байсан. Үүнийхээ өмнө ба дараа өөрөөсөө олон эгч эмэгтэйчүүдтэй амарч буй гэрэл зураг, мэдээллүүд хөвөрч байлаа. Харин одоо насанд нэгэнтээ хүрсэн болохоор эмэгтэйчүүдийн асуудал дээр түүнийг буруутгах ямар ч үндэслэлгүй болсон.
 


Неймарын талаар “Парис Сэн Жэрмэйн”-д хамтдаа тоглож явсан Андер Эррера ярилцлага өгөхдөө "28 насны төрсөн өдрөөрөө Неймар багийнхаа хөлбөмбөгчдийг зочид буудлын дээд, доод давхарт хоёр хуваан байрлуулсан. Дээд давхарт эхнэртэй хөлбөмбөгчид, харин доод давхарт эхнэргүй хөлбөмбөгчид гэж хуваасан юм. Тэнд юу эс болсон гэхэв дээ" хэмээн ярьсан байдаг.
 


2021 онд Неймар ярилцлага өгөхдөө “Би хөлбөмбөг тоглоод олон жил боллоо. Хөлбөмбөгт өөрийгөө бүрэн зориулж явлаа. Харин одоо наргиж цэнгэх цаг ирсэн. Өөртөө эрх чөлөө өгөх болсон. Хэзээ ч би наргиж цэнгэхээ болихгүй” гэж ярьсан юм.

Харин Неймарын аав “Хүүг маань орой болгон карнавал хийдэг гэж бодох хэрэггүй. Талбай дээр бол жинхэнэ мэргэжлийн тоглогч шүү. Харин талбайн гадна хэн байх нь түүний хэрэг. Миний хүү амралттай байхдаа ч тоглож л байдаг. Гэмтэж бэртсэн ч гэлээ наргиан цэнгээнээс болоогүй шүү” гэж хэлж байлаа.
 


Испанийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Габино Кармона “Ламин Ямалийн амьдралын хэв маяг, мөн тоглолтын арга барил Неймарынхтай улам л адилхан санагдах болоод байна.

Неймар бол Ямальтай адил маш их авъяастай хөлбөмбөгч. Гэхдээ хэн ч түүнийг тийм эрт өндөр түвшинд тоглохоо больчихно гэж төсөөлөөгүй. Лионель Месси, Криштиано Роналдо хоёрын олон жилийн турш сайн тоглосоор буйн гол үндэс нь сахилга бат, мөн үнэт зүйлээ мэддэг чанар нь юм” хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
 


“Барселона”-тай гэрээгээ сунгасан ахмад польш хаалгач Войцех Щчесный “Хүн бүр өөр өөр. Хүн бүр өөрийн гэсэн зантай, замтай. Миний хувьд Ламин Ямалиас болгоомжлоод түгшээд байх юм олж харахгүй байна. Ийм зан чанартай болохоороо хөлбөмбөгийг тэгж тоглож чаддаг байх. Ер нь хүний сурсан занг өөрчилж болохгүй шүү дээ” гэжээ.

Неймарын тухайд илүү сахилга баттай байж чадсан бол илүү том амжилтад хүрэх байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ илүү сахилга баттай байсан бол Неймар Неймар биш болох тул энэ талаар яриа өрнүүлэх нь утгагүй биз ээ.
 


“Ийм залууст дарамт үзүүлээд хэрэггүй гэж би боддог. Харин ч эсрэгээрээ дураараа байх боломжийг нь өгч, хөлбөмбөгөөс таашаал авч тоглуулдаг байх хэрэгтэй. Ямалийн өнөөгийн амжилт бол өөрийнх нь гэхээсээ эргэн тойрных нь хүмүүсийн гавъяа гэж би хэлнэ. Энэ хүү дөнгөж 18 настай. Залуу хүн алдаа гаргадаг тулдаа л залуу хүн байдаг. Хамгийн гол нь том буруу зүйл хийчихгүй, нөхөж болшгүй үр дагаварт хүрчихгүй л бол болоо. Үүнд эргэн тойрны хүрээлэл нь их чухал нөлөө үзүүлэх болно” гэж Щчесный нэмж хэлжээ.
 


Испанийн зарим хэвлэлийн мэдээлснээр бол Ламин Ямалийн нууцлаг үдэшлэгийг хянаж шалгаад ихээхэн хэмжээний мөнгөн торгууль тавих магадлалтай гэнэ. Торгууль нь ойролцоогоор 1 сая евро байх бололтой. Гэхдээ энэ мөнгө бол Ямалийн хувьд толгой өвдөх зүйл биш юм.
 

Ламин Ямаль өчигдөр “Барселона”-гийн 10 дугаарыг албан ёсоор авсан. Энэ нь хэдийгээр түгших зүйл бий ч гэлээ клубын зүгээс түүнд итгэж буйн тод илэрхийлэл боллоо.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.98) 2025 оны 07 сарын 17

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.98) 2025 оны 07 сарын 17

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Close menu