Хоошёорюү 3 дараалан ялагдаад, башёгоос гарлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 17

 

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёд хоёр ёкозүна зүүн, барууныг магнайлан дөрвөн жилийн дараагаар боссон ч Хоошёорюү С.Бямбасүрэн зүүн хөлийн эрхий хурууны гэмтлийн улмаас өнөөдрөөс башёг орхиж байна.

Башёгийн өмнөх бэлтгэл дээр Хоошёорюү өөр дэвжээнүүдэд очиж бэлтгэл барилдаан хийх үеэрээ хуруугаа гэмтээж, хоёр хоног бэлтгэл хийлгүй өнжсөн юм. Тэгвэл башёгийн үеэр гэмтэл нь зовиурлаж, үргэлжлүүлэн барилдах боломжгүй болжээ.

Ийнхүү өнгөрсөн нэгдүгээр сарын башёгийн дараагаар ёкозүна цол хүртсэн Хоошёорюү удаахь гурван башёгийнхоо хоёрынх нь дундаас гэмтлийн улмаас гарч байна. Нагоя башёгийн эхний өдөр комүсүби Такаясүг давсан ч дараа нь Вакамотохарү, Аонишики, Аби нарт дараалан ялагдсанаар энэ башёд гурван “Алтан од” алдсан нь ёкозүна болсноос хойшх 8 дахь нь боллоо.

Хаккакү ояката “Хоошёорюү башё бүрийг тааруухан эхлүүлдэг. Энэ бол бэлтгэлээ сайн хийхгүй байгаагийн шинж” гэж хэлсэн гэнэ.

Өнгөрсөн зургаадугаар сард Монголд ирэхдээ Хоошёорюү “Ёкозүна болчихоод эхэндээ жаахан сандарсан” гэж тааруухан барилдсанаа тайлбарлаж байсан. Тэгвэл одоо ийнхүү гэмтлийн улмаас сүүлийн гурван башёгийн хоёроос гарч байна.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.168.34.79) 2025 оны 07 сарын 18

Угаасаа аварга цолны хэмжээнд барилдаж чадахгүй .

0  |  0
O kei(172.56.106.229) 2025 оны 07 сарын 17

Xari2 novch gej

0  |  0
Монгол (66.181.160.88) 2025 оны 07 сарын 17

Укр фашист дэглэмийн бөхийг ч дийлэхгүй заяагүй амьтан

0  |  0
Монгол (66.181.160.88) 2025 оны 07 сарын 17

Укр фашист дэглэмийн бөхийг ч дийлэхгүй заяагүй амьтан

0  |  0
Зочин(103.212.119.239) 2025 оны 07 сарын 17

Ксеносато екозуно болоод удалгүй зодог тайлсан. Бямбасүрэн ч мөн тэгэх байх. Гэхдээ Ксеносато Бямбасүрэнтэй харьцуулшгүй мундаг бөх. Хүнд аз таардаг. Тэр тийм азны тохиолдлын л екозуно. Хэмжээ нь л энэ шүү дээ.

1  |  0
МАН(103.57.94.52) 2025 оны 07 сарын 17

Зодогоо иайлж зайлах цаг нь ирцэн юм бишүү, тэр нас залуу энэ тэр хамаагүй шүү дээ, угаасаа Ёокозуна байх төрөлхийн боломж хүч байхгүгий нь Монголчууд бүгд мэднэ

1  |  0
Ai(202.126.88.98) 2025 оны 07 сарын 17

Ene ugaasaa muu barilddag ym bnlee

0  |  0
Зочин(202.126.91.57) 2025 оны 07 сарын 17

Угаасаа хэмжээ нь л энэ юм биш үү, одоо яршиг хөөгдөж нүд болж байснаас эртхэн зодгоо тайлсан дээр биз дээ

1  |  0
Close menu