МОНГОЛ УЛСЫН НАЧИН БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол улсын начин Б.Бат-Эрдэнэ 2022 оны 10-р сарын 18-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монгол бөхийн бүлд хүнд гарз тохиолоо.
Б.Бат-Эрдэнэ нь 1985 оны 06-р сарын 15-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн бөгөөд бага балчир наснаасаа эхлэн үндэсний бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2004 онд сумынхаа баяр наадамд сумын заан, 2005 онд Булган аймгийнхаа баяр наадамд үзүүрлэн аймгийн заан, 2009 онд түрүүлж аймгийн арслан, 2017 онд Улсын их баяр наадамд тав даван шөвгөрч, Монгол улсын начин цол хүртсэн билээ.
Тэрбээр Монгол бөхийн олон сайхан шинж чанарыг тээсэн эгэл даруу, гүндүүгүй сайхан бөх байлаа.
Талийгаачийн Монгол бөхийн дэвжээнд үлдээсэн зам мөр, хүнлэг даруу, хөдөлмөрч зан чанар, гэгээн дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 2 )
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум