“Ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 18-нд Токио хотын нэгэн эмнэлэгт хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн” гэж Исэгахама ояката сэтгүүлчдэд мэдээллээ.
Ояката “Сандарч тэвдлээ гээд хурдан эдгэрэхгүй. Бүрэн эдгэртэл нь барилдуулахгүй байх бодолтой байна. Тэрүнофүжи эмнэлгээс гарсан, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Намрын тэмцээнд тэр өвчин намдаагч тариад барилдаж байсан. Хагалгаа дөнгөж хийлгэсэн болохоор Кюүшюү башёд барилдах эсэхийг хэлэхэд эрт байна” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )