ФОТО | Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, санхүүжилт олгов

2022 оны 10 сарын 24

Хувцас, модон хавтан, хоол амтлагч, хүлэмжийн аж ахуй гэх мэт есөн салбарын үйлдвэрлэл эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авахаар сонгон шалгаруулалтад оролцлоо. 

Шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдаж, эцсийн шат буюу "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны хурал -2022"-д 8,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 51 аж, ахуй нэгж оролцсон юм. 

Сонгон шалгаруулах хороо долоон гишүүнтэйгээр хуралдаж, төсөл тус бүртэй нэг бүрчлэн танилцсаны дүнд энэ онд 34 аж, ахуй нэгжид 6,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгохоор болов. 

Тус сонгон шалгаруулалтын эцсийн шатыг хэрхэн зохион байгуулсныг фото хэлбэрээр хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top