Өнөөдөр өглөө АНУ-ын Лос-Анжелес хотын “Крипто.ком Арена” цэнгэлдэхэд НБА-гийн улирлын ээлжит тоглолт явагдаж, Лос-Анжелес Лейкерс баг Портленд Трэйл Блэйзерсийг хүлээн авлаа.
Тоглолт 106:104 харьцаатай Портлендийн ялалтаар өндөрлөсөн. Лейкерс энэ улирлын эхний 3 тоглолтдоо дараалан ялагдаад байна.
Портлендийн Дэмьен Лиллард 41 оноо авсан бол Леброн Жеймс 31 оноотой тоглолтыг дуусгалаа. Лейкерс дараагийн тоглолтоо 28-ны өглөө Денверт “Денвер Наггетс” багтай хийх юм.
Лейкерс – Портленд 104:106 (24:32, 24:23, 35:23, 21:28)
Crypto.com Arena
Лейкерс
Жеймс (31 + 8 сам + 8 дам), Дэвис (22 + 10 сам + 6 блок-шот), Уокер (15), Уэстбрук (10 + 6 дам), Беверли (7) – гараа; Ривз (7), Жонс (4), Браун (4), Тоскано-Андерсон (4), Нанн (0).
Портленд
Лиллард (41), Грант (16), Саймонс (12), Харт (9 + 16 сам), Нуркич (6 + 13 сам) – гараа; Уинслоу (7), Литтл (7), Юбэнкс (4), Шарп (4).
Сэтгэгдэл ( 0 )