ОХУ-ын жүдо бөхийн холбооноос “Гавьяат дасгалжуулагч Игорь Романов Украинд хүнд шархадлаа” гэж мэдээллээ. Романов бол олимпын аварга Арсен Галстяны багш юм.
Игорь Романов есдүгээр сард болсон хэсэгчилсэн дайчилгаанд хамрагдаж, долоо хоног сургалтад ороод Запорожийн цөмийн цахилгаан станцын дэргэдэх явган цэргийн ангид хуваарилагдсан. Украины цэргийн хүчин тус ангид HIMARS-аар цохилт өгсний улмаас хүнд шархаджээ. Амь насанд аюулгүй гэж байгаа ч яаралтай мэс засалд орох шаардлагатай байгаа гэнэ.
2012 оны Лондоны олимпын аварга Арсен Галстян “Манай багш Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаад хүнд шархадлаа. Түүний биеэс хэд хэдэн бөмбөгний хэлтэрхий гаргаж авсан. Хүзүү, нуруу, цээжиндээ шархадсан. Одоогийн байдлаар ярьж чадахгүй байгаа. Багшийнхаа төлөө сэтгэл зовохын зэрэгцээ бахархаж байна” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 3 )
булган сүүлтэй байг ээ.... Aраас ни цувраад шархдаад тахир дутуу болоод байг ээ...Cлава Уkриана..\n
Спорт дайн 2 тусдаа гэсэн нь энэ үү ,усан тэнэг оросууд
Эдгээрэй