Сагсан бөмбөг: U18 насны УАШТ Өмнөговьд болж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Өсвөр үеийн буюу U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо эхэллээ. Тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулж байгаа бол хамтран зохион байгууллагчаар Өмнөговь аймгийн БТСГ ажиллаж байна.

Тус тэмцээнд насандаа долоо дараалан түрүүлээд буй “Модуны Чононууд” тэргүүтэй Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Идэр их сургууль, MIU, 31-р сургууль, Этүгэн Ирвэсүүд гэсэн эрэгтэй багууд оролцож байна. Харин эмэгтэй багуудийн хувьд Гурван тамир, Дундговь, Эрдэнэт, Идэр их сургууль, Өмнөговь зэрэг багууд оролцож байна. Тэмцээний дөрвөн өдөр үргэлжилж, аравдугаар сарын 27-ны өдөр хаалтаа хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top