U-23 ДАШТ: Дусал хийлгэсэн иран бөхийг шийтгэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Испанид болсон чөлөөт бөхийн U-23 ДАШТ-д Ираны 86 кг-ын бөх Саджад Голами хүч чадал сэргээх хориотой арга хэрэглэсэн хэмээн шийтгэл хүлээжээ.

Голами эхний барилдаандаа АНУ-ын Трент Хидлейд ялагдсан. Хидлей финалд шалгарсан тул дагах барилдаан хийж, ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох байв. Гэвч тэрээр WADA-гийн дүрмээр хориглогдсон витамины дусал хийлгэсэн нь илэрч, тэмцээнээс хасагдлаа. Голами жингээ хасах гэж их тамирдсан тул дусал тариулсан гэнэ. Зохион байгуулагчид энэ хэргийг допингийн асуудлаас тусад нь авч хэлэлцэх болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top