ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн зөрчилдөөн ширүүссээр байна. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев түүнд цалин өгөхгүй байгаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Тедеев ОХУ-ын шигшээ багийг 2001-2012 онд удирдсан. 2016 оны нэгдүгээр сард ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дөрөвдүгээр сард нь жинхэлсэн. Тэрээр ОХУ-ын спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвилитай сүүлийн үед хэвлэлээр дайтаж байгаа билээ.
Жамболат “ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчдын жагсаалтад миний нэр байгаа. Миний гэрээний хугацаа дуусаагүй. Гэтэл намайг цалингийн бүртгэлээс хассан байна. Михаил Мамиашвилигийн хувийн шийдвэрээр шүү. Энэ оны эхээр холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс миний ажлыг +5 гэж үнэлсэн. Холбооны ерөнхийлөгч өөрөө тэгж дүгнэсэн. Бид ДАШТ, Олимпын наадамд багаараа тэргүүлсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )